Хонконгоос хөөрөх бүх нислэгүүдийг цуцаллаа

 

Хонконгийн олон улсын нисэх буудлаас хөөрөх бүх нислэгүүдийг цуцалсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Олон улсын нисэх буудлын төв терминалд Засгийн газрын эсрэг жагсаал дөрөв дэх хоногтоо үргэлжилсний улмаас ийнхүү нислэгүүдийг цуцалсан гэжээ.

Нисэх буудлын удирдах газраас энэ талаар мэдээлж олон нийтийг нисэх буудалд аль болох ирэхгүй байхыг зөвлөжээ. Харин Хонконгийг чиглэсэн нислэгүүдийг газардуулж зорчигчдыг хүлээж авч байсан ч гаднаас ирэх нислэгүүдийн чиглэлийг өөрчлөх аль эвсэл цуцалж эхэлснийг CNN агентлаг мэдээлэв.

 

 108283462 reutersairport

920d1300 4dcf 4db0 9d9d 7438e33e7a13

 

Олон мянгаараа нэгдсэн жагсагчид зорчигчдод төвөг удаж байгаадаа хүлцэл өчсөн ч амьд үлдэхийн төлөө тэмцэж байна хэмээн бичжээ. Нисэх буудал дээр хаачихаа мэдэхгүй болсон гадны жуулчид гацсан ба одоогоор 180 гаруй нислэг цуцлагдаад байна. Эх сурвалжийн дамжуулснаар мягмар гарагийн өглөө хүртэл нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоох юм. Нисэх буудалд цугласан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулсан тухай мэдээлэл цацагджээ.

 

43c69f2e 7533 4cb7 af71 d016fb0be2c2

b8c60d41 10c1 49ca 9d82 fa9626f47944

5d59ee5a 74d8 436c a75f 05c49ccd762d

 

Дэлхийн худалдаа эдийн засгийн гол төвүүдийн нэг Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатсанаар бүс нутагт төдийгүй олон улсад сөрөг үр дагавартай гэж шинжээчид таамаглаж байна. Тус нисэх буудал дэлхийн 200 гаруй чиглэлд хоногт зорчигч болон ачаа тээврийн 1,100 нислэг үйлддэг ажээ.

 

2d40ddb4 aab4 451a b1d5 85243964a1d8

 

Аялагч, жуулчид амралтын өдөр бүр Хонконгийн гудамж талбай нулимс асгаруулах хий, жагсаал цуглаанаар дүүрэх болсон тул аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн.

Гэсэн ч Хонконгийн Аялал жуулчлалын хорооноос гадны аялагчдад үүд хаалга үргэлж нээлттэй ба жуулчдын хамгийн их очдог Peak Tram, Ladies' Market, Star Ferry зэрэг газруудад аюулгүй гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.