СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОЦТОЙ: Авто ослын улмаас гуравхан хоногт 11 хүн амь насаа алдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 5-8-ны өдрүүдэд нийт 1218 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 769 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт 11 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 2019.08.05-ны өдрийн 13.10 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Үржил 2-р баг “Гүнжийн хясаа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 12км/ асфальтан замд Toyota Camry Л жолоочтой автомашин онхолдож жолооч 39 настай, эрэгтэй Л нас барсан.

2019.08.05-ны өдрийн 21.35 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн “Өгөөмөр” гэх газар /Сумын төвд/ шороон замд амины Kia Frontier автомашины жолооч Б нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 61настай, эрэгтэй Ж нас барсан.

 2019.08.05-ны өдрийн 14.30 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 4-р баг “Бөргөцөгийн ар” гэх газар /Аймгийн төвөөс  урагшаа 230 км/  асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Ц нь Toyota Harrier  Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 57 настай, эмэгтэй Ц, зорчигч 69 настай, эрэгтэй Т, 47 настай, эмэгтэй Ө нарын 3 хүн нас барж, жолооч Б, зорчигч Ч нарын 2 хүн гэмтсэн

 2019.08.05-ны өдрийн 23.29-цагийн орчимд СБД-н 15 дугаар хороо  “Сод Монгол” ШТС-ын хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Х нь  явган зорчигч 48 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.08.06-ны 14.00 цагийн орчимд  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг “Далайн гол” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 119км/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч  Б нь Toyota Corolla Axio Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч  41 настай, эрэгтэй Г, 53 настай, эрэгтэй Г, 27 настай, эмэгтэй Э, 0.5 сартай, эмэгтэй У нарын 4 хүн нас барсан

2019.08.06-ны 21.17 цагийн орчимд  СХД-н 11 дүгээр хороо Баянхошууны зам, Хонхорын гудамж амины Hyundai Grace С  жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 52 настай, эрэгтэй М-г мөргөж амь нас хохирсон.

2019.08.06-ны 23.03 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо   Найрамдлын зам, Орбитын шинэ эцсийн автобусны буудлын урд замд Hyundai Aero City автобусны жолооч Г нь  явган зорчигч 55 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон. 

2019.08.08-ны өдрийн 18.50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3-р багийн “Хуурайн ам” гэх газар /Сумын төвөөс урагшаа 4 км/ шороон замд  Toyota Land Cruiser-200  З жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 28 настай, эмэгтэй,  Ш,   0.8сартай, эрэгтэй/ Х нарын 2 хүн нас барсан хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна

 - 2019.08.08-ны өдрийн 21.30 цагийн орчим БЗД-н 6 дугаар хороо  Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, “Намнаач” төвийн хойд замд Toyota Prius автомашины жолооч Э нь явган зорчигч 62 настай, эмэгтэй Э-г мөргөж  амь насыг нь хохироосон.

Хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт зорчиж байхдаа тэдний буруу үйлдлээс  болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихсэж байна. Иймд эцэг, эх та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.