А.Энхбаатар: Унаач хүүг тамласан асуудлаар холбогдох бүх мэдээллийг цуглуулж байна

 

Энэ мэдээллийн дагуу ямар ажиллагаа явуулж байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Манай байгууллага энэхүү ноцтой мэдээлэл гарсан даруйд мэдээлэл цуглуулах ажиллагааг эхлүүлээд байна. Цагдаагийн байгууллага руу холбогдож энэ хэргийг хэрхэн шалгаж байгаа эсэхийг тодруулах ажил явагдаж байна. Төв аймагтай холбогдоход албан ёсны баяр наадам уралдаанууд дууссан гэдэг мэдээллийг өгсөн. Хүүхдийг зодсон гэх асуудал гарсан уралдаан нь жижиг овооны наадам байсан учраас бидний хяналтад орохгүйгээр болсон байна. Унаач хүүхдийг зодож гэмтээсэн гэх мэдээллийг сайтар нягталж, холбогдох бүх мэдээллийг цуглуулсныхаа дараа манай байгууллагаас албан ёсны мэдээлэл өгнө” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.