“The Hu” хамтлаг фен клубынхээ нээлтийг хийнэ

 

Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн

Тэд өнгөрсөн зургаа, долдугаар Х.Ражендракумартай тулалджээ. саруудад Европ тивээр аялан тоглотоо хийж байлдан дагуулаад ирсэн. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн Нээлтийн үйл ажиллагаанд “The Hu” хамтлагийнхан болон продюсер Б.Дашдондог хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулах аж. Энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийг сугалаа сугалуулан өгөх, фен клубын танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа болно. Мөн та фен клубын гишүүнчлэлийн хуудас бөглөснөөр тус клубын албан ёсны гишүүний үнэмлэх гардан авах юм байна. “The Hu” хамтлагийн дараагийн аялан тоглох газар бол Америк тив бөгөөд ирэх сарын 11- нээс арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл дөрвөн сарын хугацаанд 53 хотоор аялан тоглох гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.