Хэнтий аймагт усанд осолдсон иргэний цогсыг олжээ

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 43 настай эрэгтэй Б энэ сарын 03-ны өдрийн 14:40 цагийн орчимд осолдсон харамсалтай хэрэг гарсан.  

Иргэн усанд осолдлоо гэх дуудлага мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсний дүнд цогсыг олж, өчигдөр уснаас гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.