СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-08-09

Хулгайчийг үйлдэл дээр нь баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа” шалгаж өгнө үү гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсныг цагдаагийн албан хаагч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус дүүргийн наймдугаар хороонд байрлах "Очирсуврага" дэлгүүрт хулгайч байна" гэсэн мэдээллийг шалгахад Баянгол дүүргийн харьяат 33 настай “О” бусдын эзэмшлийн дэлгүүрт хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.