Хонконгт зорчигчдыг хар цагаан хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна

 

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид энэ сарын 5-ны өдрөөс Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг долоон дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. .

Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөж байна. 

Мөн . Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4:00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.