Хэнтий аймагт усанд осолдсон иргэний цогцсыг уснаас гаргажээ

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  энэ сарын 03-ны өдрийн 14.40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 44 настай, эрэгтэй Б, Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газарт энэ сарын 04-ний өдрийн 12.30 цагт  тус сумын харьяат 48 настай, эрэгтэй Б ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, осолдсон харамсалтай хэрэг гарсан.

Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, хоёр мотоциклтойгоор оролцож, нэг цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.