70 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэв
Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын болон Хөлийн гол орчмын ай сав газрын иргэд, оршин суугчид усанд боогдож, гэр нь усанд автсан гэсэн дуудлага дүүргийн Онцгой комисст өчигдөр орой 20 цаг 50 минутад ирсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалд ажиллан түргэн шуурхайн арга хэмжээг авч байна. Тодруулбал, тус хэсгийн усанд автсан 70 гаруй айл өрх, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, үерийн усны түвшин нэмэгдэж гарах гарцгүй болсон иргэдийн хашааг сэтлэн усыг урсгах арга хэмжээг авч байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.