Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх замыг хаав

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 25-ний өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.  Тус   Төлөвлөгөөний дагуу 38 ширхэг ус зайлуулах хоолой, гурван нүхэн гарц болон хөлийн голын гүүрийн ажил хийж байна. Одоогоор ус зайлуулах хоолой болон нэг нүхэн гарц барих ажил бүрэн дууссан. Цаг агаарын улмаас ажил төлөвлөгөөнөөс бага зэрэг хоцорсон ч үндсэн ажлаа нөхөж амжсан гэдгийг албаныхан саяхан хэлж байсан. Гэтэл Хонхор орчимд өчигдөр үер бууж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Иймд   Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.