СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-05

Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх явцад алдаа гарсан иргэдийн анхааралд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

"Буянт-Ухаа 2" түрээсийн орон сууцны цахим бүртэл наймдугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт хаагдлаа. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35.003 иргэн хүсэлтээ илгээжээ. 

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулсан. 

Иргэд эхний ээлжинд зөвхөн цахимаар мэдээллээ бөглөсний дараа Сонгон шалгаруулах тусгай комисс шалгаруулалтыг явуулж, тэнцсэн иргэдээсээ шаардлагатай мэдээллийг эх хувиар нь нэхэх юм.

.

Түрээсийн орон сууцад нийслэлийн зорилтот бүлгийн 972 өрх айлыг хамруулна. Ингэхдээ Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах юм.

"Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн цахим хуудсанд доорх тайлбарыг оруулсан байна. 

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт хаагдана. Тиймээс өнөөдөр ажлын цагаар буюу 08:00 - 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ "Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн төв оффист хандан сэргээлгэн авах боломжтой.
Хаяг: Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот" гэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.