Хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлах ажил хийж байна
Халх голын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, “Эскадрилын хөшөөт цогцолбор”-ын тохижилт болон бусад хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлахаар ажиллаж байгаа билээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер дээрх ажлуудын засварын явцтай танилцаж үүрэг даалгавар өгч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Танктай хөшөөний будгийн ажил, Зөвлөлтийн дайчдын хөшөөний түшиц ханын замаск, өнгөлгөө, хөшөө тойрсон чулуун сандлуудын өнгөлгөөний ажлууд, дээш өгсөх шат дагуух цуурсан хэсгүүдийн засвар өнгөлгөөний ажлууд хийгдээд байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.