“Улаанбаатар смарт карт” компаниас зөрчил илэрчээ

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1793 автобусны олонхынх нь насжилт дуусаж буй талаар өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулав. 

. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны чиглэл давхцал ихтэй тул яаралтай шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Үүнээс гадна , үндэсний дата төвтэй холбогдоогүй учир тухайн байгууллагын дансад хэдэн төгрөгийн орлого төвлөрч, хэдийг нь зарлагаддаг нь тодорхой байсан гэнэ.

5d43d9b4bb9939

Тиймээс ажлын хэсгийнхэн шаталсан тээвэрт яаралтай шилжих санал гаргасан юм. Ингэснээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх боломж бүрдэх аж.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийтийн тээврийн салбар стратегийн ач холбогдол өндөртэй учир хариуцлагатай хандах ёстой.. Бид нийтийн тээврийн салбарыг илүү ухаалаг болгоход анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид нийтийн тээврийн салбарыг шинэчлэх бодлого боловсруулж, хуралдаанд оруулах чиглэл өгсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.