Саудын Арабын эмэгтэйчүүд бие даан хилийн чанадад зорчих эрхтэй болжээ

Э.

Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь 21 хүрсэн эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй тэгш эрхтэй болгож байна хэмээн “Saudi Gazette” сонин мэдээлсэн байна. Гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрөлгүйгээр бичиг баримтаа бүрдүүлэн өгч, гадаад пасспорт авах эрхтэй болж байгаагаас гадна насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч нь болох боломжийг энэхүү нэмэлт өөрчлөлт нь олгож байгаа аж. Тодруулбал, шинээр төрсөн хүүхдээ заавал гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрлийг авалгүйгээр төрсний бүртгэлд бүртгүүлэх эрхийг эмэгтэйчүүдэд олгосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.