СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-02

LIVE: СХД-т шинээр байгуулагдсан 11 хороо өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Нийслэлийн хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэг 32 хороо байсан бол НИТХ-ын шийдвэрээр 11 хороог шинээр байгуулан өнөөдрөөс нийт 43 хороотой болж, үйл ажиллагаа эхэлж байна. Бид энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатараас тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 2018 онд 32 хороотой 86 орчим мянган өрхтэй 321 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг. Манай дүүргийн 22 дугаар хороо 25 мянган хүн амтай байсан бөгөөд иргэд .

Шинээр байгуулагдсан 11 хороодын байршлын хувьд Толгойт Баянхошуу чиглэлийн бүс, 1 дүгээр хорооллын арын дэнжийн 31 дүгээр хороог хоёр хуваасан.  Тахилт буюу 22 дугаар хороо, 26 дугаар хороог хоёр хуваасан ба Толгойтын баруун, зүүн хэсэг 24, 25 дугаар хороо хоёр хуваагдсан. Содон хороолол, Залуус хороолол шинэ хороотой болсон. Сонгинохайрхан дүүрэг нийт 43 хороотой болж, нэг хороо найман мянгаас дээш хүн амтай болж байна гэсэн үг.

Одоогоор шинээр байгуулагдсан 11 хорооны байрыг түрээслэн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд хорооны Засаг дарга нарыг томилоогүй бөгөөд түр орлон гүйцэтгэгч болон зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар ажиллаж байна.

Хороодын Засаг дарга нарын томилгооны асуудлыг дүүрэг дээр хэлэлцэгдэж байгаа. Түүнчлэн хөдөлмөр, халамж, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдааг томилох асуудлыг хариуцсан байгууллагуудад уламжилсан.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр байгуулагдсан 11 хорооны оршин суугч нарын хаяг өөрчлөгдөж байгаа тул цахим үнэмлэх, үл хөдлөх хөрөнгө, газрын эзэмшилтэй холбоотой бичиг баримтыг шинээр олгох хөрөнгө мөнгийг шийдсэн.

Иймд иргэдийн бичиг баримттай холбоотой зардлыг нийслэл даана. Аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр бичиг баримтыг солих ажлыг зохион байгуулна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.