СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-02

32- ын тойрог орчимд үйлчилгээ явуулдаг худалдаа эрхлэгчдийг цэгцлэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд өчигдөр ажиллаа.

Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн XII, XIII хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ явуулдаг худалдаа эрхлэгчдийг цэгцлэхээр болжээ. Ийн тухайн орчинд хүнд машин, механизмыг оруулахгүй байж, хашаандаа элс, хайрга, бусад материал худалдаалдаг аж ахуйн нэгж, айл өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжлэхээр ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.