СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-01

Германд суралцах оюутнуудын дансандаа байршуулах мөнгөний хэмжээ нэмэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Герман улсад их, дээд сургуульд суралцахад амьжиргааны баталгааны хэмжээ нэмэгдэх тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээллээ.

. Амьжиргааны баталгааны хэмжээг ийнхүү нэмж буй нь 2019.09.01-ний өдрөөс эхлэн мэдүүлэх бүх визийн мэдүүлэгт хамаарна. Үүний дагуу хязгаарлагдмал эрхтэй дансан дахь амьжиргааны баталгааны мөнгөний хэмжээ 2019.09.01-ний өдрөөс эхлэн энэ шинэчлэгдсэн хэмжээнд хүрсэн байх ёстой болно. 2019.09.01-ний өдөр хүртэлх шилжилтийн хугацаанд амьжиргааны баталгаа өмнөхийн адил нэг сарын 720 евро хэвээр байна.

ЧУХАЛ ЗҮЙЛ: Цааш залгуулаад Герман дахь Гадаадын иргэдийн асуудал эрхлэх газраас оршин суух зөвшөөрөл олгоход нэг сарын амьжиргааны баталгаа нь шинэчлэн тогтоосон хэмжээнд буюу .

Иймд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам амьжиргааны баталгаа шинэчлэгдсэн хэмжээгээр нэг сарын 853 евро болсныг одооноос эхлэн анхаарах буюу мөрдөхийг зөвлөж байна.

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны цахим хуудсанд уг холбоосоор унших боломжтой аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.