Өвөрхангайд аллага үйлдсэн байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ
Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Өвөрхангай аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны долдугаар сарын 29-ны өдөр иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай Э-г гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.