СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япончуудын дундаж наслалт өсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Япончуудын дундаж наслалт 2018 онд нэмэгдэж эмэгтэйчүүдийнх 87.3, эрэгтэйчүүдийнх 81.2 наст хүрэв.

Энэ нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт 0.05, эрэгтэйчүүдийнх 0.16 жилээр ихэссэн тоо бөгөөд уг үзүүлэлтээрээ Япон эмэгтэйчүүд дундаж наслалтаараа Хонконгийн (87.5) араас жагсаж байгаа бол эрэгтэйчүүд нь мөн Хонконг (82.1) болон Швейцарын (81.4) ард жагсаж байна.

Япон эмэгтэйчүүд 1985 оноос 2010 он хүртэл дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай байсан ч Японы зүүн хойд хэсгээр болсон газар хөдлөлт, цунамигаас болж Хонконгт эхний байраа алдсан аж.

Өнгөрсөн онд төрсөн . Хэрэв хорт хавдрыг эмчилсэн тохиолдолд дундаж наслалт 2.8-3.5 жилээр уртсахыг Японы Эрүүл мэндийн яамнаас хэлэв.

Эх сурвалж: www.japantimes.co.jp

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.