СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрлэлтээ цуцлуулбал гурван жилийн хорих ял сонсоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ж.ЦОГ

Энэтхэгийн парламент гэрлэлтээ цуцлаалахыг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг баталсныг CNN дамжуулав. Лалын шашны энэхүү үзэл баримтлалыг Энэтхэгийн Дээд шүүх 2017 онд хуульд харш гэж үзэж байсан юм. Хуулийг дэмжигчид үүнийг лалын шашинт бүсгүйчүүдийг хамгаалсан бодлого хэмээн тайлбарлаж байна. Харин сөрөг хүчнийхэн хуулийн шийтгэл нь чанга хатуу байх ёстой гэж үзэж байгаа аж. Лалын шашинд нөхөр нь “Triple talaq” буюу “Салалт” гэдэг үгийг амаар болон бичгээр гурван удаа хэлэхэд эхнэрээсээ салахыг зөвшөөрсөнд тооцдог юм байна.

Шинэ журмаар хууль зөрчсөн эр гурван жил хүртэлх хугацаагаар хоригдох ял эдлэх юм.

Энэхүү хуулийн төсөл 2017 оноос хэлэлцэгдэж эхэлсэн ч парламентын гишүүд үүнийг шударга бус байна хэмээн шүүмжилсээр ирсэн аж.

Энэтхэг дэх лалын шашинт эрчүүд “triple talaq” хэмээх “түргэн салалт”-ын хэллэгийг зурвас, мэссэж, тэр ч бүү хэл WhatsApp болон Skype-аар дамжуулан хэрэглэж, салалтыг нэмэгдүүлэх нь олширсон байна. Улмаар эмэгтэйчүүд эрх ашгаа хамгаалуулахаар хандах нь бүр ихэсчээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.