Бага насны хүүхдийг тарчлаасан Г.Чинтөрийг өнөөдөр шүүнэ
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагаас архи ууж согтуурсан үедээ нагац дүүгийн хурууг тасдаж тарчлаасан Г.Чинтөрийг шүүх хурал болно.
Сүхбаатар дүүргийн прокурор П.Амгаланбаатар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хянан хэлэлцэх юм. Шүүхээс Г.Чинтөрийг буруутай гэж үзвэл 8-12 хүртэлх жилийн ял оноох хуулийн заалттай юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.