Нуурын ёроолоос эртний илд олжээ

Швед улсад найман настай охин амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ хамт нууранд сэлж байгаад Викинчүүдээс өмнөх үед хэрэглэж байсан илд олсон байна. . 

33 

Сага Ванечек охины олсон илдийг орон нутгийн музейд байрлуулсан ба анхандаа мянган жилийн өмнө хийсэн илд гэж тогтоосон байна. Дахин судалсны дараа 1,500 жилийн өмнө хийсэн түүхийн үнэт өв гэдгийг мэдэгджээ. . 

333 

Найман настай охиныг сэлэхэд нуурын ус багасч, зарим газарт ширгэж хатсан байжээ. Сага охин ярихдаа “Сэлж байхдаа усан доор ямар нэг юм байгаа нь мэдрэгдсэн. Тэмтрээд үзтэл бариул байсан” гэжээ. Анхандаа саваа мод, иш олсон гэж бодож байсан ч хамт явсан хүмүүс нь эртний чухал эд болохыг таньж мэдсэн байна. .

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.