Багш нарт түрээсийн орон сууцаас квот өгөхөөр болжээ

Монголын Багш нарын Үйлчдвэрчний Эвлэлийн Холбооноос “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцнаас төрийн албаны салбар бүрт эзлэх хувиар тэнцүүлэн квотыг багш нарт шударгаар ногдуулахыг шаардаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна өчигдөр өлсгөлөн зарлаад байсан билээ. Тэгвэл тэдний шаардлагын хариуд .

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар “Төрийн албан хаагчдын 35-40 хувийг боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчид эзэлдэг. Статистикийн хороо, төрийн албаны зөвлөлөөс тоогоо авсны дараа яг хэдэн квот олгохыг нь хоёр талаас комисс гарч хэлэлцэж тогтооно. Тэрнээс биш багш нарт 200 квотыг шууд олгох талаар шийдвэрлээгүй. Манай холбооных л зөвхөн авчихна гэсэн үг биш шүү дээ. Бүх багш нар оролцох бүрэн эрхтэй. 50 гаруй л квот байх. Яг нарийн тоо нь гараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна” гэв.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.