СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Emmy Awards”-т Путиний ярилцлага өрсөлдөнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Fox News” телевизийн сэтгүүлч Крис Уоллесын 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлага телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards”ийн баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд нэр дэвшжээ. Шилдэг ярилцлагын төрөлд мөн “CNN”, “MSNBC” болон “ABC” телевизийн нэвтрүүлгүүд өрсөлдөж байгаа аж.

Тодруулбал, сэтгүүлчдийн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын одоогийн захирал Дэниел Коутс, Нью-Йорк хотын хамба лам Тимоти Долан болон Флорида мужийн Парклэнд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг болсны дараа АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбооны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагууд уг төрөлд өрсөлдөж байгаа гэнэ. Энэ удаагийн “Emmy Awards”-т Баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд анх удаа шагнал гардуулах аж. “Emmy Awards” нь АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй шагналын нэг юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.