СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт 2030 он гэхэд бүх тээврийн хэрэгсэл цахилгаан болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэтхэгийн Засгийн газар бензинээр ажилладаг бүх тээврийн хэрэгслийг цахилгаан машин болгох зорилт тавьсан тухай “Indiantimes” сонин мэдээлжээ. Импортын түлшний болон тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулах үүднээс дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа аж. Тус улсын .

Олон улсын моторт тээврийн хэрэгслийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар Энэтхэг Улсад 28.6 сая автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Эдгээрийг цахилгаан автомашинаар солихын тулд дэд бүтцийг өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг сайд онцлон дурдаад “Тээврийн хэрэгслээс их хэмжээний утаа ялгардаг. Мөн худалдаа, бизнесийн дүүргүүдийн дэд бүтцийг өргөжүүлж, шинэчлэхэд Засгийн газар юуны түрүүнд хөрөнгө оруулалт хийх болно” гэдгийг онцолжээ. Энэтхэгийн нийслэл Дели бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын нэг. Тус хотын агаар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хязгаараас 13 дахин бохир байгаа аж. Мөн тус улсад агаарын бохирдлын улмаас жилд 2.3 сая хүн амиа алддаг гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.