LIVE: Жүдо бөхийн Загребийн гран при: Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд нар хагас шигшээд

 semi 01

Өнөөдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас МУГТ Г.Болбаатар, Э.Ариунболд, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Г.Ганцэцэг нарын бөхчүүд барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийн аваргын төлөө Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө цэвэр ялж хагас шигшээд яг одоо Молдавын М.Девистэй барилдах бол эрэгтэйчүүдийн -60 жингийн мөн В хэсгийн аваргын төлөөх барилдаанд Э.Ариунболд Болгарын бөхийг цэвэр ялж Д.Төмөрхүлэгийн барилдааны дараа залгуулаад хагас шигшээд Узбекистаны Ш.Лутфилаевтай барилдана. 

Манай бөхчүүд хоёрдугаар дэвжээнээ барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.