Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх туслах замыг хаана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг энэ сарын 27-ноос хэсэгчлэн, энэ сарын 30-наас бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болжээ.


Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-наас энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны өдөр хүртэл доорх газруудад дулааны шугам сүлжээ солих ажил хийгдэх тул хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
БАЙРШИЛ: Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, 21 сургууль, Бөхийн өргөө, 13 хороолол ДДТ-24, 25, 14 хороолол, Аман хуур хотхон, Сансар 12, 15 хороолол орчмын хэрэглэгчид.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.