Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой

 

Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо.

Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл  оролцов.

67236188 394528544505828 8842439159600644096 n 20190726010556

Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ  хамрагдахын зэрэгцээ .

Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа ч авах боломжтой болжээ.

Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн зохион байгуулалт хийх үүднээс Газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.