LIVE: Жүдо бөхийн Загребийн гран при Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд нар яг одоо дараалан барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг гран при тэмцээнүүдийн нэг болох Загребийн гран при тэмцээн Хорват улсын Загреб хотноо өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Өнөөдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас МУГТ Г.Болбаатар, Э.Ариунболд, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Г.Ганцэцэг нарын бөхчүүд барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт Словакын П.Матежтэй барилдан цэвэр ялж хоёрдугаар тойрогт Египт улсын жүдоч М.Абделмавгодыг ваза-ари үнэлгээгээр ялсан. Харин яг одоо нэгдүгээр дэвжээнээ гуравдугаар тойргын барилдаанаа хийх ба энэ удаад Азербейжаны жүдоч И.Алиевтэй барилдана. Түүний дараа залгуулаад шууд эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд гуравдугаар тойрогт ОХУ-ын Г.Сахаваттай барилдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.