Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээний эхний өдрийн оноолт

 

Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээн өнөөдөр Хорват улсын Загреб хотноо албан ёсоор эхлэнэ. 

zagreb 01

Дэлхийн 87 орны 558 жүдоч оролцож буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй тав, нийт 10 тамирчин барилдах юм. Тодруулбал:

Эрэгтэйчүүд

  • 60кг жинд МУГТ Г.Болбаатар, Э.Ариунболд
  • 66к жинд Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн
  • 73кг жинд Б.Эрхэмбаяр

Эмэгтэйчүүд

  • 52кг жинд Г.Ганцэцэг
  • 63кг жинд Б.Баасанжаргал
  • 70кг жинд М.Даваасүрэн
  • -78кг жинд Б.Эрдэнэт-Од
  • +78кг жинд Э.Гандиймаа нар тус тус барилдана. 

Өнөөдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас МУГТ Г.Болбаатар, Э.Ариунболд, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Г.Ганцэцэг нарын бөхчүүд барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцана уу. 

-60кг жинд Э.Ариунболд В хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд байгаа бол МУГТ Г.Болдбаатар дэлхийн чансаагаараа С хэсгийг тэргүүлэн барилдах тул мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербейжан улсын жүдоч К.Хусейновтой барилдах оноолттой байна. 

Grand Prix Zagreb 2019   contest 60

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсэгт Д.Төмөрхүлэг эхний тойрогт Словак улсын жүдоч М.Полиактай барилдах бол Г.Хэрлэн дэлхийн чансаагаараа С хэсгийг тэргүүлэн барилдах эхний тойрогт мөн гоц мөргөөд байна. 

Grand Prix Zagreb 2019   contest sheet (1)66

Эмэгтэйчүүдийн -52кг жинд Г.Ганцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт АНУ-ын жүдоч А.Делгадотой барилдах оноолттой байна. 

Grand Prix Zagreb 2019   contest sheet (2)52

 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

  • 17:00 цагаас хэсгийн барилданууд явагдана.
  • 23:00 цагаас медалийн төлөөх барлдаанууд явагдана. 

Манай сайт уламжлал ёсоор гурван өдрийн турш Загребийн гран при тэмцээний шууд дамжуулан үзүүлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.