СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ, Оросын 17 далайчинтай хөлөг онгоцыг саатуулаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Седлерийнхээр бол хөлөг тухайн үеэд БНАСАУ-ын усан хилээс далайн 55 миль зайтай байсан гэнэ. Умард Солонгосын хилчид хөлөг дээр шууд гарч ирээд холбооны хэрэгслийг бүгдийг салгаж унтраагаад, дараа нь хөлгийг өөрийн Вонсон боомт руу хүргэсэн байна. 

Хөлгийн багийнхантай өнөө болтол холбоо барьж чадахгүй байгаа гэж компанийн дэд захирал хэлээд дөнгөж өчигдөр л Пеньянд суугаа Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч хөлөг дээр очсон гэжээ.

өлгийн багийнхан хөлгөөсөө гарч чадахгүй байгаа бол хөлгийн ахмад, түүний туслах, өмнөд солонгосын хоёр мэргэжилтэн нийт дөрвөн хүнийг баривчлан буудал руу авч явсан байжээ.


Хөлөг дээр одоо агааржуулагч байхгүй, 30-35 градусын халуун байгаа, тэгээд ч шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байхад одоо хоол хүнс нь дуусч байгаа гэнэ. 

Харин “Өдөр бүр асууж, үзлэг хийж байгаа юм байна. Бид хөлгийн багийн бүх гишүүдийг хөлөг онгоцонд эргүүлэн авчир хөлгийг эзэнд нь буцаан өгөхийг шаардаж байгаа” гэж Сергей Седлер тэмдэглэжээ. 
“Хөлөг зогсч байхад аюулгүй байдлыг хангах үүднээс хоног тутам хөдөлгөж байх ёстой. Харин БНАСАУ-ын хилчид бүхий л ажлыг нь зогсоож, хөлгийг аюулд орхиод байна” гэж тэр хэлсэн байна.


Хамгаалалтын бүсийг зөрчсөн тул саатуулсан гэж ОХУ-ын Консулын газарт мэдэгдсэн байна. Уг нь бол эргээс 12 миль газар л БНАСАУ-ын газар нутаг байдаг, гэтэл манай хөлөг хангалттай 50 миль зайд явж байсан болохоор яаж “Цэргийн хамгаалалтын бүс” байх вэ дээ гэж Седлер хэлжээ. “Энэ бүс бол усан газар нутаг, Оросын ч бай бусад орны хөлөг чөлөөтэй зорчиж болдог газар” гэж тэр тэмдэглэсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.