СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны тусгай алба АНУ-ын 17 тагнуулчийг баривчиллаа гэж мэдэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Х.Өлзийбаяр

. Энэ тагнуулчид улс орны нь маш чухал салбаруудад ажиллаж байсан гэж Ираны Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн яамны төлөөлөгч даваа гарагт болсон хэвлэлийн мэдээллийнхээ үеэр мэдэгдсэн байна.


“Трампын засаг захиргаа гарсны дараанаас Тагнуулын төв газрын тагнуулын ажиллагаа Ираны эсрэг идэвхжсэн” гэж яамны төлөөлөгч мэдэгджээ.Тагнуулын төв газар визний зөвшөөрөл олгоно хэмээн амлаж ираны хэсэг иргэдийг элсүүлэн авсан гэж тэр хэлжээ. Заримд нь АНУ-д зорчих, америкийн иргэншил олгоно, өндөр цалинтай ажил олгоно, хэмээн их хэмжээний мөнгө, эмнэлгийн үйлчилгээ санал болгодог гэнэ. 
Тагнуулын төв газрынхан ирээдүйн ийм тагнуулчдаа олон нийтийн сүлжээ, Европ, Ази, Африкт болж байгаа эрдэм шинжилгээний төрөл бүрийн хурал зөвлөгөөний үеэр урхидан элсүүлж авдаг гэж ираны тусгай албаны төлөөлөгч тэмдэглэсэн байна. Тэдний мэдээлэл дамжуулахад хэрэг болох тусгай төхөөрөмжүүдийг Тегераны цэцэрлэгт хүрээлэнгүүдэд болон бусад газруудад чулуун дор нууцаар байрлуулдаг гэнэ.


Ираны сөрөг тагнуулын албаны идэвхтэй ажиллагааны үрээр тэдний заримыг нь даалгавраа биелүүлэхээс нь өмнө амжиж баривчилсан нь энэ юм байна. Тэдний зарим нь ираны тусгай албатай хамтран ажиллахаар зөвшөөрч элссэн бол заримд нь олон жилийн хорих ял, цаазаар авах ял оноожээ. 
Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрээс АНУ гарснаа зарлаж, Тегеран болохоор хэлэлцээр үргэлжилбэл олон улсын хоригоо цуцал гэсэн шаардлага тавьсан нь энэ хоёр улсын харилцаа хурцдахад хүрсэн юм. АНУ-г энэ хэлэлцээрээс гарсны дараанаас Иран цөмийн хөтөлбөрөө сэргээсэн юм. Зургадугаар сарын 20-нд Иран өөрийн агаарын орон зайд америкийн нисгэгчгүй аппаратыг устгаснаа зарласан бол Америкийн тал тэр аппарат ираны хил дотор биш олон улсын агаарын орон зайд явсан гэж мэдэгдээд байгаа. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд бүхэлд нь цохилт өгнө гэсэн тушаал өгсөн ч дараа нь сүүлийн мөчид өөрчилсөн юм. Дональд Трамп америкийн тал ийм цохилт өгсөн бол сайндаа л 150 хүн амь үрэгдэх байсан гэж мэдэгдсэн. Үүний дараа бас АНУ ираны нисгэгчгүй аппаратыг сөнөөлөө гэж мэдэгдсэн.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.