Аравдугаар сар хүртэл бага насны хүүхдүүдийг чийрэгжүүлнэ

М.Үүрийнтуяа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан . Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зуны чийрэгжүүлэлтийг хийснээр хүүхдийн дархлаа сайжирч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлд өртөх эрсдэл буурах ач холбогдолтой юм. Тиймээс 0­-5 хүртэлх насны хүүхдүүдэд чийрэгжүүлэлт хийх ажлыг ирэх аравдугаар сар хүртэл зохион байгуулах аж.

Чийрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжих, хооллолтод нь үнэлгээ хийх зэргээр хүүхдийг эмчийн үзлэгт хамруулснаар биеийн онцлогт нь тохирсон эмчилгээний дагуу эмчилгээг явуулах юм байна. Мөн хүүхдэд зориулсан иллэг, шар сүү болон хар цайгаар угаах, хүүхдийн зохистой хооллолтын талаарх эцэг эхчүүдэд зориулсан хичээлийг эмч, мэргэжилтнүүд заах аж. Чийрэгжүүлэлт эмчилгээний нэг курс нь 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд уг хугацаанд хүүхдийн эмч хяналтын үзлэгийг тогтмол хийх юм байна. Эмнэлэгт хүүхдүүдийг хоёр ээлжээр хүлээн авч, нэг ээлжид 35 хүүхэд хамрагдах боломжтой. Ийнхүү нийт 460 орчим хүүхдийг чийрэгжүүлэлтэд хамруулахаар төлөвлөжээ.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.