ШУУРХАЙ: “Говь” ХК-ийн бохирын станцад хүн нас баржээ
“Говь” ХК-ийн үйлдвэрт хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл урьд шөнө 23.30 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиход “Говь” ХК-д сантехникийн засварчин ажилтай, 18 настай, эрэгтэй, Л бохирын станцад унаж, нас барсан байдалтай олджээ.
Цогцсыг НОБГ-ын харьяа аврах 105 дугаар ангийн алба хаагчид гаргасан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгах ажиллагаа ХУД-ийн цагдаагийн хэлтэст явагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.