В.Зеленскийн нам Украины парламентын сонгуульд ялалт байгуулжээ

гэж Украины Сонгуулийн төв хорооноос мэдэгдлээ. Харин “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12.8, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8.64, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8.01, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6.38 хувийн санал тус тус авчээ. Ийнхүү урьдчилсан байдлаар Дээд Радад таван нам суудал авахаар болоод байна.

Энэ удаагийн ээлжит бус сонгуульд нийт сонгогчдын 36,6 хувь оролцож санал өгчээ. 2014 онд болсон сонгууль шиг энэ удаа ч Украинд холимог системийн парламентын сонгууль явагдлаа. Сонгуульд 22 нам, зургаан мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөв. Нийт 225 нэр дэвшигч намын жагсаалтаар парламентад суудал авах бол нэг суудалтай тойргоос сонгогдсон нэр дэвшигчид 199 суудал авах ажээ. Дээд Радад 450 суудал байдаг. Оросыг баримтлагч салан тусгаарлагч Донецк болон Луганск мужийн зарим газарт, 2014 онд ОХУ-тай нэгдсэн Крымын хойгт сонгууль явагдаагүй учир 424 депутат сонгогдоно. 

Владимир Зеленский өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараахан Дээд Радаг тараахаа мэдэгдсэн.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.