Өнөөдөр болох онцлох үйл явдал 10.05
2018 оны 10 сарын 05
-Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт зөвлөгөөн 11 цагт болно.
-БСШУСЯ-наас зохион байгуулж буй Монголын болон Олон улсын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ 13:20 цагт "Корпорэйт конвэншн центр"-т явагдана.
-Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатарын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд эхэлнэ.
-Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 9 цагт Монголын Үндэсний Номын санд зохион байгуулагдана.
-Тээврийн цагдаагийн алба "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар 11:00 цагт мэдээлэл хийнэ.
-Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ой 14:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно
-Олон Улсын Уулын Холбооны Ерөнхий Ассамблей өнөөдөр үргэлжилж, маргааш хаалтаа хийнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.