Ирэх пүрэв гарагаас таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

 

Энэ сарын 25-ны пүрэв гарагаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодрууллаа.

. Эхний ээлжид тэмдэг тэмдэглэгээг байршуулахаас гадна замын цагдаа зохицуулалт хийнэ.

Компьютер ландыг тойрсон замаар нар буруу эргэх чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оролцоно.

67401798 1427146400759445 3189901936207855616 n

. Ингээд Урт цагааны замаараа яваад Найман шарга худалдааны төвийн замыг урдаасаа хойшоо нэг чигийн хөдөлгөөнд оруулж, Тэди төв-Урт цагааны замыг нар зөвөөр нэг чигийн хөдөлгөөнд оруулсан.

67270009 1427146464092772 3993935838542036992 n

 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Мөнгөн завъяа зүүн талын орон сууцны хороолол руу ордог замыг урдаасаа хойшоо нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. .

67690952 1427146390759446 8541675390274371584 n

Баянзүрх дүүргийн Гялс шинжилгээний төв рүүгээ зүүнээсээ баруун чиглэлд нэг чиг, баруунаас зүүн чиглэлд төв замаар явах боломжтой.

67066118 1427146440759441 8755085335890755584 n

Хөдөө аж ахуйн яамнаас Баянзүрх зах руу нэг чиглэлд ороод захынхаа урдуураа тойроод зүүн чиглэлд жижиг тойрог хүртэл нэг чигийн тойрогт орно.

67212915 1427146370759448 983070138053951488 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.