ВИДЕО: Ширээний теннисийн дэлхийн шилдгүүдийн финал

 

tennis 01 (1)

Уг тэмцээн нь гурван цуврал тэмцээнээс бүрдэж байгаа бөгөөд нийт шагналын сан нь 1,5 сая доллар юм. Хамгийн эхний тэмцээн нь Малайз улсад зохион байгуулагдсан нь энэ юм. Эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Тайванийн теннисчин Лин Юун Жу дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй БНХАУ-ын Фан Зендонийг 4:1 харьцаагаар буулган авч түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй БНХАУ-ын Зу Юлин дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй мөн БНХАУ-ын Ван Манюуг 4:1 харьцаагаар буулган авч түрүүллээ. 

20190721 Match32 GFMens LINyunju vs FANzhendong 00395 WEBRES

Т2 Diamond тэмцээний дараагийн цуврал энэ оны есдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.