УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатыг бусдад эрүү шүүлт тулгасан хэргээр шүүнэ

 

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нь Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үедээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдоод байгаа аж.

Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорын газраас Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

бөгөөд уг шүүх хурлыг сурвалжилах хүсэлтээ найман хэвлэл мэдээллийн хэрэгсэл ШЕЗ-өөр уламжлан гаргаад байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.