Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлснөөр дараагийн сайдын нэр анхаарал татаж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцээд гишүүдийн 74.2 хувийн саналаар түүнийг Монгол улсын Засгийн газрын гишүүн Зам, тээвэр хөгжлийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол улсын Үндсэн хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 21,2 дахь хэсэг болон холбогдох бусад хуулиудад зааснаар Монгол улсын их хурлын тогтоолоор Монгол улсын Засгийн газрын гишүүн Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг 2018 оны 10-р сарын 4-ний өдрөөр үүрэгт ажлаасаа чөлөөллөө.
Харин МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдвал дараагийн сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаа хэлэлцэнэ. Зам, тээвэр хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарын нэр сонсогдож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.