Оросын агаарын тээврийн компани Гүрж дэх нислэгээ зогсоолоо
Х.Өлзийбаяр
Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн SU 1893 чиглэлийн онгоц даваа гарагт Гүржийн нийслэл Тбилисээс нисч Москвагийн Шереметьево нисэх буудалд бууснаар Орос Гүржийн хооронд нислэг үйлдэхээ зогсоолоо. Гүржийн агаарын тээврийн Georgian Airways болон MyWay Airlines компани ч хоёр улсын хоорондох нислэгээ долдугаар сарын 7-нд өндөрлөсөн байна. ОХУ-ын Төрийн Думын депутат Сергей Гаврилов Үнэн алдартны парламент хоорондын ерөнхий ассамблейн чуулганд оролцсоноос болоод зургадугаар сарын 20-нд Тбилист сөрөг хүчнийхэн Оросын эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн юм. Оросын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хоорондох агаарын тээврийн үйлчилгээг долдугаар сарын 8-наас зогсоох зарлиг гаргасан юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.