У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя, чадахгүй бол УИХ тарах ёстой

Зам тээвэр хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хариуцлага хүлээх, 60 тэрбумаар авилгыг гааруулж, төрийн албыг улстөржүүлэн арилжаалж, шударга бус үйлдэл гаргаж Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөн . Хэрэв Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн мэдэгдлээ.

Тэрээр

-Монголын төрд хариуцлагын систем алга. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар энэ салбарт асуудал намжихгүй нь ойлгомжтой. Мөн Монгол улс нутаг дэвсгэр дээрээ тусгай ажиллагаа явуулж Турк улсын иргэнийг хулгайлахыг оролдсон нь манай улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд маш ноцтой заналхийлсэн үйл явдал юм. Мөн Монгол улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан асуудалд нэг мөр хариу өгдөг, шийдвэр гаргадаг төр алга. . Мөн улс орондоо хэрэгтэй зүйл хийхийг шаардаж байна хэмээн үг төгсгөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.