Хүй долоон худаг дахь үнэргүй, ялаагүй эко жорлон

 

Хүй долоон худаг дахь Монголын бизнесийн зөвлөлийн гэр хүрээ хөл ихтэй байна. Учир нь тус зөвлөлийн гэр хүрээнд нүүдлийн био дөрвөн ширхэг жорлонг суурилуулсан нь наадамчин олны таашаан хэрэглэж буй үйлчилгээний нэг болоод байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөнийхөн тус жорлонгуудыг суурилуулсан ба хэрэглэгч нарын сэтгэгдлийг авч байхад нь ярилцлаа. 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: 

-Шингэнийг бид газар руу нь шингээж, харин өтгөнийг нь тусад нь уутанд хийн авч булж байна. Модны нүх рүү хийж, био хөрсний бордоо ч хийж болохгүй гэх газаргүй. Бие зассаны дараа хажууд нь буй үртэстэй элсийг хийснээр үнэргүй, ялаагүй тав тухтай бие засах боломжтой болж байгаа юм гэлээ. 

jorlon 11  

Нүүдлийн, угсрахад хялбар био жорлонгийн үндсэн үнэ нь 2.5 сая төгрөг ч кабиныг 850.0, суултуурыг 800.0 гэх зэргээр салгаж авч болох гэнэ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.