ВВС: Ингэний сүүг ууж болох уу?

 

Монголчууд бид эрт дээр үеэс таван хошуу малаа тал дүүрэн бэлчээж ашиг шимийг нь хүртэж ирсэн түүхтэй. Айраг, хоормог бидний хувьд заншсан хэрэглээ боловч гадны улс орнуудад төдийлөн дасаагүй шинэ содон сонирхолтой ундаа аж. ВВС агентлаг энэ талаар судалж ингэний сүү, хоормогийг австраличууд хэрхэн ашиглаж байгааг сонирхжээ.

QCamel бол Австрали улсад ингэний сүүг цагаан идээ болгон боловсруулдаг албан ёсны зөвшөөрөлтэй цорын ганц компани юм. Ингэний сүү нь Австралийн мал аж ахуйн салбарт дотоодын болон олон улсын худалдаанд нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүн болсныг тус компаний захирал Лаурен Брисбэн ярьжээ. Тэрээр ашиг олох зорилгоор бус ингэний сүү хүний биед сайн гэдгийг мэддэг үнэхээр дуртай учир бизнес болгон хөгжүүлсэн байна.

 

 107820220 camelsbeingherdedononeofaustralia'sgrowingnumberofcameldairies

 

Лаурен Брисбэн тэмээг яг л хүн шиг өөр өөрийн гэсэн онцлог зан төлөвтэй ухаалаг амьтан төдийгүй тэмээтэй ямар нэг зүйлийн талаар ярилцахад маш сайн ойлгодог гэжээ. Харин манай оронд нутагшсантай адил хоёр бөхтэй тэмцээ тун цөөхөн байдаг гэжээ. Ингэний сүүг цагаан идээ болгон ашиглаж эхлээд ердөө таван жил болж байгаа хэдий ч 2014 оноос хойш Австралийн өнцөг булан бүрт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болжээ. 

 

 107820224 camelmilkcoaustraliafounderschrisandmeganwilliams

 

Одоогоор ингэний сүү зүүн болон хойд Африкт түгээмэл хэрэглэгддэг, 2021 он гэхэд австрали ингэний сүү дэлхийн сүлжээг хамарна гэж тооцож байна. 2016 онд жилд 50,000 литр сүү сааж байсан бол одоо жилд тэмээнээс 180,000 литр сүү саадаг болжээ. 

Гадны үйлдвэрлэгчид ирэх таван жилд ингэний сүүний эрэлт хэрэгцээ одоо байгаагаас хоёр дахин өснө гэж үзэж байна. Үнийн хувьд үнээний сүүнээс 12 дахин их үнэтэй буюу нэг литр ариутгасан ингэний сүү 10 ам.долларын үнэ өртөгтэй ажээ. С, В аминдэмээр баялаг төдийгүй төмөр, кальци, кали, магниг агуулсан болохыг судалж тогтоосон байна. О

 

 107820350 camel111

 107820354 thecamelmilkcoaustraliaproduceavarietyofproductsotherthanfreshmilkincludingpowderedmilkandaskincarerange

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.