Тод манлай уяач Д.Ононгийн уясан Хүхээ халзан азарга түрүүллээ
Төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 287 ажнай уралдлаа. Айргийн тавд хурдалсан морьдын нэрсийг дуулгая.
Түрүүнд: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн Хүхээ халзан /Өнгөрсөн жил аман хүзүүдэж байсан/
Аман хүзүүнд: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Мөнхтулгын бор
Гуравт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, "Шинэ эхлэл" группийн Н.Баттөмөрийн хонгор
Дөрөвт: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Р.Дуламсүрэнгийн хар
Айргийн тавд: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Эрдэнбатын хул азарга хурдаллаа.

Гэрэл зураг: todmagnai.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.