СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Нэг шагчинд л гэхэд 14 ширхэг наадмын тасалбар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Жил бүрийн улсын баяр наадмын өмнө наадмын тасалбарыг шаглан худалдах ажил газар авдаг. гэдгийг иргэд хэлж байна.

Жил бүрийн наадмаар 12,000 тасалбарыг хэвлэж, худалдаалдаг.

Үүний:

·         3000 нь төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний эхнэр хүүхдүүдэд хуваарилагддаг.

·         3000 нь гадаадын жуулчдад аялал жуулчлалын компаниудаар дамжин зарагддаг.

·         Харин үлдсэн 6000 билет нь Монголын 3 сая  ард иргэдэд ногддог.

Энэ жил тэрхүү 6000 билетын 1200 ширхэгийг нь анх удаа цахимаар худалдаалахаар болсон боловч тэр Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газрынхны гараар ороод хаачсан нь мэдэгдэхгүй алга боллоо.

Eservice.ulaanbaatar.mn цахим хаягаар уг тасалбарыг худалдаална гэсэн боловч иргэдийг хууран мэдлэх, төөрөгдүүлэх, зохиомолоор хооронд нь алалцуулаад, харин тэрхүү 1200 тасалбарыг онлайнаар зарагдсан гэх худал мэдээлэл дор өөрсдөө авсан байж болзошгүй байна.

Онлайнаар захиалаад билет авч чадсан бол ганцхан Дүнжингарав дахь үйлчилгээний төвөөс билетээ өөрийн биеэр очиж аваарай хэмээх чирэгдүүлэл, доромжлолоор үргэлжилнэ.

Нарантуул захын урд, нийтийн тээвэр очдоггүй атлаа жилийн бүх улиралд байнга түгжрэл, бөглөрөл дунд манантаж байдаг тэр салбарт нь нэг өдрийн ажлаа алдаад арайхийн очсон иргэнд бидэнд тасалбар байхгүй, хэн эндээс ав гэсэн юм хэмээн буцааж хохироох аж.

Наадмын тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэх нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна гэдгээ НЗДТГ-аас мэдэгдсэн. Уг дөрвөн салбараар нэг өдөрт 600 тасалбарыг л борлуулсан байна.

Наадмын тасалбарыг худалдан борлуулах ажлыг эмх замбараагүй, зохион байгуулалтгүй, иргэдэд хүртээмжгүй атлаа шагчдад маш хүртээлтэй байдлаар худалдан борлуулах ажлыг НЗДТГ-аас сүүлийн жилүүдэд маш амжилттай хийсэн. Гэхдээ энэ жилийнх шиг ийм увайгүй байдлаар хийсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.