СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-04

Сураггүй болсон жүжигчин бүсгүй хаачаад ирэв?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин сураггүй алга болоод нилээд хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Эцэст нь жүжигчин бүсгүй олдсон ч чухам хаачаад ирэв, ямар шалтгаанаар ийнхүү олон сар олон нийтээс зугтсаныг шүтэн бишрэгчид нь сонирхож байна.

Өмнөд хөршийн эрх баригчид жүжигчин Фан Бинбинийг татвараас зайлсхийсэн болон хэв журам зөрчсөн бусад үйлдлээс нь үүдэн . Хэрэв эрх баригчдын олгосон хугацаанд торгуулиа төлвөл гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй гэлээ. Өнгөрсөн долдугаар сараас хойш таг чиг байсан 37 настай жүжигчин бүсгүйн цахим хуудас дахин ажилласан ба хүлцэл өчсөн урт зурвасыг байрлуулжээ.

Фан Бинбинийг сураггүй болсны дараа Хятадын Засгийн газар баривчлан саатуулсан байж болзошгүй гэсэн таамаг гараад байсан. Коммунист намын эрх баригчид жүжигчнийг кино компаниудтай гэрээ байгуулахдаа татвараас зайлсхийх оролдлого хийсэн гэж үзжээ. .

 “Урьд өмнө нь мэдэрч байгаагүй ихээр шаналж байна. Хийсэн үйлдлээсээ маш их ичиж байна. Та бүгдээс уучлалт гуйхын тулд энэ зурвасыг бичлээ. Би өөрт хуулийн дагуу оногдуулсан бүх шийдвэр шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Шийдвэрийг бүрэн гүйцэд даган биелүүлнэ. Намын зөв бодлоготой улс оронгүйгээр, хүмүүсийн хайр энэрэлгүйгээр Фан Бинбин оршин тогтнохгүй” гэж олон арван сая дагагчтай Хятадын цахим сүлжээ Вейбод нийтэлсэн байна.

Фан Бинбиныг манай үзэгчид анхлан Хуанжу Гэг кинонд тоглосноор нь сайн танина. юм. Си Зиньпин удирдагч гарч ирснээр нэр алдартай эрхмүүдийн авилгын хэргийг уудлан илчилсээр, хамгийн сүүлчийн тохиолдол нь Фан Бинбин боллоо.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.