Өнөөдөр болох онцлох үйл явдал 10.04

 

2018 оны 10 сарын 4

-Мөнгөн усны тухай минаматагийн конвенц, бичил уурхай үндэсний хэлэлцүүлэг 09 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлнэ.

-Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, ажилтны Үндэсний чуулган 09:00 цагт Сүнжин гранд зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

-“Монголын дүрс оношилгооны үндэсний чуулган 2018” 10:00 цагт Lion tower hotel-д эхэлнэ.

-“Интерном” номын дэлгүүрт МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Доктор Д.Одгэрэл, тусгай боловсролын мэргэжилтэн Б.Намираа нарын “Тусгай боловсрол” номын нээлт 11.40 минутанд болно.

-МУИС-ийн профессор, Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлт МУИС-ийн хичээлийн II байранд 16 цагт эхэлнэ.

-Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын “Тэнгэрийн цаг” дурдатгал номын англи хэл дээрх орчуулгын хувилбарын нээлтийн үйл ажиллагаа 18:00 цагт Улаанбаатар хотын номын санд болно.

-Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь: сэдэвт Азийн 15 дахь удаагийн хурал маргааш Блю скай цогцолборт 09 цагт зохион байгуулагдана.

-Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ажиллагаа 11:30-д болно.

-Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулах хэвлэлийн хурал 10:00 цагт эхэлнэ. Тус тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг болон Монгол Улсын эдийн засгийн тойм судалгаа, бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.