Apple-ын шинэ эможинууд

Хэзээд техник технологийн дэвшлээрээ хэрэглэгчдээ гайхшруулж байдаг Apple корпораци 70 ширхэг шинэ эможинуудаа гаргажээ. Хэрэв та гар утсандаа iOS 12.1 үйлдлийн систем суулгасан бол өөрийн санал, сэтгэгдлээ хөгжилтэй хөөрхөн дүрсүүдээр илэрхийлэх боломжтой.

Шинэ эможинууд iOS, macOS, watchOS зэрэг Apple-ын аль ч үйлдлийн системд харагдана. Хятадын шинэ жилийн баярт зориулан улаан өнгийн бэлэгний дугтуй, еэвэн зэргийг шинээр оруулжээ. Мөн дэлхий дээр хамгийн их хэрэглэгдэж байгаа хоол хүнс, Америкийн уламжлалт аяган бялуу, цагариган талх зэргийг дүрсжүүлсэн байна. Хавч, имж, шумуул гэх мэт ан амьтдыг нэмж оруулсан нь сэрэмжлүүлэг дохио түгээх арга замыг хялбар, ойлгомжтой болгоно гэж үзжээ.

180716141053 apple emoji 780x439

Эх сурвалж: www.qz.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.