Лондоныг чиглэсэн онгоцонд гал гарч ослын буулт хийжээ

 

АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондоны чиглэлд нислэг үйлдэж байсан Эйрбус А330 нисэх онгоцон дотор гал гарч Бостоны Логан олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ.

Виржин Атлантик нислэгийн компанийн 138 дугаар нислэгийн 217 зорчигч багийн гишүүдийн хамт аюулгүй газардаж аврагджээ. Зорчигчид болон нислэгийн багийнхныг буулгасны дараа тэсрэх бөмбөг шинжээчид хэргийн газарт ажиллаж гар утасны цэнэглэгч баттерей шатсанаас гал гарсан гэдгийг урьдчилсан байдлаар мэдэгджээ.

 

2553

 

Америкийн нислэгийн компанийн зүгээс хэргийг үргэлжлүүлэн шалгах ба утаа гарах үед тэвчээртэй байсан үйлчлүүлэгчдэдээ талархлаа илэрхийлсэн байна. Зорчигчдыг зорьсон газарт нь хүргэхийн тулд тасалбарыг нь дахин захиалж хамгийн ойрын нислэгүүдэд хуваарилжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.